“АН-ын бүлэг парламентын үйл ажиллагаанд оролцохгүй, хариуцлагыг нь МАН-ын бүлэг хүлээнэ”

images - 2025-10-16T213255.884

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс үүсээд буй цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:

-Бид үдээс өмнө тодорхой байр сууриа илэрхийлсэн. Хоёр даргын асуудлыг хамтад нь хэлэлцэж, огцруулах хүсэлтээ би УИХ дахь АН-ын бүлэгтээ танилцууллаа. Бүлгийн 34 гишүүн оролцсоноос 33 гишүүн миний саналыг дэмжлээ. 

Нэгдүгээрт, Чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын тов, дараалалд Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг нэгэн зэрэг дарааллуулж оруулсан тохиолдолд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хуралд чуулганд оролцож, огцруулахыг дэмжсүгэй. 

Хоёрдугаарт, УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэх асуудлын тов дараалалд оруулахгүй бол АН-ын бүлгийн гишүүд парламентын үйл ажиллагаанд оролцохгүй. Үүнээс гарах үр дагаварыг МАН-ын бүлгийн гишүүд хүлээнэ гэдгийг сануулсугай гэсэн шийдвэр гарлаа. 

Одоо УИХ-ын даргад бүлгийн шийдвэрээ танилцуулна. Бид асуудлыг 2/3-оос дээш тоогоор шийдвэл манай намын бусад гишүүн өөр байр суурь илэрхийлэх эрхгүй. Ийм дүрэм АН-д байдаг. Гишүүд энэ шийдвэрийг 100 хувь даган биелүүлэхгүй бол нам дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. 

About Author