Яллагдагч Б.Э-н Ш.Х-ийн таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэсэн тухай

01K7PAFBPAF0TY07S5GC7APCTA

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

Шийдвэрийн огноо, дугаар: 2025.10.16-ны өдрийн 2025/ЦХШЗ/3296 дугаар шүүгчийн захирамж

Тоймын дугаар, огноо: 2025.10.16 №

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Яллагдагч Б.Э-г Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан бөгөөд хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Прокуророос яллагдагч Б.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал, яллагдагчийн тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч Б.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэрч, хохирогчийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, нөлөөлсөн, эсхүл амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт,,, байгаа гэж үзэж прокурорын саналыг хүлээн авч, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн:

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх шүүгч Х.Санжидмаа

About Author