322 тэрбум төгрөгийн тендер буюу Гомбожавын Занданшатарын ШАХАА
Эх сурвалж:24tsag.mn
УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар нь Г.Занданшатарыг Ерөнхий сайд болсноос хойш зөвлөхөөр \орон
тооны бус\ нь ажиллаж байгаа. Ялангуяа ОХУ-аас авах түлш, шатахууны асуудалд Г.Занданшатар
Ц.Анандбазарын зөвлөгөө\хор\-г тусгайлан сонсож байгаа гэх.
Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар, зөвлөх Ц.Анандбазар хоёрын хоршил, хамтралын цаадах нууц
сая тайлагдлаа. Зөвлөх Ц.Анандбазар нь “Эрдэнэс тавантолгой” ХК-аас 322 тэрбум төгрөгийн тендер
авч, хэзээ мөдгүй гэрээгээ үзэглэхээр болсон байна. Энэ нь Ц.Анандбазарын төрөөс авч байсан бүх
цаг үеийн хамгийн өндөр төсөвтэй тендер нь юм.
