Өвлийн элсэлтийн шалгалтад 10,11,12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжгүй

ЭЕШ

Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл өнгөрсөн сарын 29-нөөс орон даяар эхэлсэн. Тэгвэл тус шалгалтын онлайн бүртгэлийн хугацаа ирэх сарын 14-нд дуусна. 

Өвлийн элсэлтийн шалгалтад бүртгүүлэхийг хүсвэл Боловсролын үнэлгээний төвийн https://eyesh.eec.mn/ сайтаар бүртгүүлэх боломжтой.

Ташрамд, энэ оны өвлийн элсэлтийн шалгалтад Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцох боломжгүй бөгөөд зөвхөн энэ оны зургаан сар болон түүнээс өмнө төгссөн шалгуулагчид хамрагдах боломжтой хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

About Author