П.Сайнзориг: Баасан гарагийн чуулганы хуралдаан Дэгийн хууль зөрчсөн гэж үзвэл Ерөнхий сайдын асуудлаас гадна УИХ-ын даргыг чөлөөлсөн тогтоолд бас хориг ирэх ёстой

656f12911431cf7f0c8d8e0d

Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх дэмжсэнээр огцруулсан байдаг. Харин өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж буйг ЕТГ-ыг дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар танилцуулсан байдаг.

Тодруулбал, 2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн пүрэв гарагийн 09.00 цагаас УИХ-ын гишүүд ирцэд бүртгүүлж, тус хуралдааны ирц бүрдээгүй. Улмаар маргааш нь буюу баасан гарагийн нэгдсэн хуралдааны ирцийг шинээр бүрдүүлэлгүйгээр, пүрэв гарагийн ирцийг үргэлжлүүлэн тооцож, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, шийдвэр гаргасан. Энэ нь УИХ-ын чуулганы Дэгийн тухай хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах хүчин төгөлдөр ирц бүрдээгүй байхад чуулганыг сунган хуралдуулж шийдвэр гаргасан нь Дэгийн тухай хуулийг илтэд зөрчсөн үйлдэл” гэсэн юм.

Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Баасан гарагийн чуулганы хуралдааныг Дэгийн хууль зөрчсөн гэж үзэж, Ерөнхий сайдыг огцруулсан тогтоолд хориг тавьж байгаа бол араас нь хэлэлцсэн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чөлөөлсөн тогтоолд бас хориг ирэх ёстой” гэх байр суурийг илэрхийллээ.

About Author