Б.Бат-Эрдэнэ: Ерөнхийлөгч хориг тавьсан нь Үндсэн хуулиа хамгаалж байгаа төгс хэлбэр

6rcd9e57h2d8g475421aie762u_b

Эх сурвалж: Zuv.mn

Ерөнхийлөгч Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах УИХ-ы. тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн байр суурийг тодрууллаа. 

Тэрбээр, “Би УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нарыг огцруулах бичигт алинд нь ч гарын үсэг зураагүй. Х.Булгантуяа ёс зүйгүй аашилсан. Бид Үндсэн хуулиа л мөрдөж ажиллах үүрэгтэй. Тиймээс би хурлын ирцэд орохгүй гэдгээ мэдэгдэж байсан. 

Ерөнхийлөгч хориг тавьсанд талархаж байна. Яах аргагүй энэ бол үндсэн хуулийн зөрчил мөн  үү гэвэл мөн. Өнөөдөр Ерөнхийлөгч Үндсэн хуулийнхаа талд зогсож хориг тавьж байгаа явдал нь Үндсэн хуулиа хамгаалж байгаа төгс хэлбэр юм болов уу гэж харж байна. 

УИХ-ын гишүүддээ уриалж хэлэхэд аль нэг талд гэхээсээ илүү бид Үндсэн хуулийнхаа талд зогсож ажиллах хэрэгтэй” гэлээ.

About Author