Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарынхны үндсэн цалинг 15 хувиар нэмэхэд 181 тэрбум төгрөг хэрэгтэй

chinburen-580x365

Эх сурвалж: Zuv.mn

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс эмч нарын цалин болоод жагсаалтай холбоотой асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Засгийн газраас төслөө өргөн барьчихсан байгаа. Тэгэхээр одоо цалинг нэмэх гаргалгааг их хурлын ажлын хэсэг ажиллаж гаргана гэсэн үг. 

Эрүүл мэндийн салбарынхны үндсэн цалинг 15 хувиар нэмэхэд 181 тэрбум төгрөг хэрэгтэй. Үүнийг нэмэхийн тулд бусад урсгал зардлаасаа 10 хувь танана. Эмч нарын жагсаалын эхний өдөр би очсон. Хэлэлцээрт хүрэх шаардлагатай байна” гэлээ.

About Author