Шатахууны хомсдолоос үүссэн түгжрэлийг Х.Нямбаатарыг шийд гэв үү?

1761295768565657150_122230962434257880_5724941977415581877_n

Сүүлийн өдрүүдэд шатахууны хомсдлоос болж, ШТС-уудад урт оочир үүсэв. Өмнөх жилүүдэд бензин тасалдлаа, нэг, хоёр хоноод л хэвийн болдог байсан. Гэтэл энэ удаа ШТС-уудын гадаа иргэд хоноод ч шатахуунаа авч чадахгүйд хүрлээ. 

Үүнтэй зэрэгцээд ирэх долоо хоногоос ЕБС-иудын хичээл эхэлнэ. Шатахуунгүй бид яаж хүүхдээ зөөх вэ? 

Шатахууны хомсдлын асуудлыг дугаарын хязгаарлалтаар шийдэхээр асуудлыг хотын дарга Х.Нямбаатар руу “чулууджээ”. 

Учир өнөөдрөөс автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, нохойд барьдаг мод гэдэг шиг дугаарын хязгаарлалтын ажлыг хотыг удирдаж байгаа хүн нь буюу хотын дарга Х.Нямбаатар зохион байгуулдаг юм. Дугаарын хязгаарлалт хийгээд бид шатахуунтай болж чадах болов уу?…

About Author