С.Ганбаатар: УИХ-ын 17 гишүүн АТГ, прокурорт шалгагдаж байна

Ганбаатар

Эх сурвалж: itoim.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг есдүгээр сарын 24-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Тус санал нь УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдвол шалгаж болохгүй гэсэн санал гэдгийг хэлэлцүүлгийн үеэр гишүүд шүүмжилсэн юм.

Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ асуудлыг анх удаа сонсож байна гээд, даваа гарагийн бүлгийн хуралдаа танилцуулга хийхийг хүссэн.

Харин тогтоол санаачлагч, УИХ-ын гишүүн С.Ганбаатар “УИХ-ын гишүүдийг алуурчин, хулгайч гэж цоллож бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд нь АТГ, прокурор дээр уядаг. Энэ нь УИХ-ын гишүүний шийдвэр гаргах эрхэд халдаж байна. Миний мэдэж байгаагаар 17 УИХ-ын гишүүн АТГ, прокурор дээр шалгагдаж байгаа” гэсэн юм.

About Author