3 настай хүүг ээжийнх нь хамтран амьдрагч зодож амь насанд нь хүрсэн хэрэг гарчээ
Архангай аймгийн Эрдэнэбулган суманд энэ сарын 20-21-нд шилжих шөнийн 03:00 цагт 3 настай хүүхэд зодуулсан байдалтай маш хүнд гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн ч хүү өвчнөө даалгүй 21-ний өдрийн 11:00 цагт амьсгал хураасан аж. Эмнэлгийн байгууллагад хүүг тархиндаа хүнд гэмтэл авсан, элэг бяцралттай хэмээн оношилсон байна.
Эх сурвалжийн хэлснээр хүүг ээжийнх нь хамтран амьдрагч согтуурсан үедээ зодож хүнд гэмтэл учруулсан гэж мэдээллээ