Б.Чинбүрэн: Эрүүл мэндийн ажилчдын цалинг ээлж дараатай нэмэхийг зорьж байгаа
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтын талаар мэдээлэл
өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Б. Чинбүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Эрүүл мэндийн ажилтны цалин ээлж дараатай нэмэхээр зорьж байгаа. 2027 оныг Ерөнхий
сайд Эрүүл мэндийг дэмжих жил болгоё гэдгээ мэдэгдсэн. Эмийн хулгай, даатгалын хулгайтай бид
тэмцэж эхэллээ. Манай салбарын авах ёстой мөнгийг хэдхэн хүн авчхаад байна. Үүнтэй тэмцэх
хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн зүгээс эрүүл мэндийн салбарын цалинг нэмэх чиглэлд нэлээдгүй сайн
анхаарч байгаа” гэв.