АТГ: Дархан-Уулын Засаг дарга Б.Азжаргалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл найм хоногийн өмнө буюу /2025-10-20/-ны гарсан. Тус мэдээллийг холбогдох байгууллагынхан болон Б.Азжаргал өөрөө ч үгүйсгэж байсан.
Тэгвэл Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна.
Энэ талаар АТГ-аас тодруулахад “Дархан-Уулын Засаг дарга Б.Азжаргалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа нь үнэн” гэх мэдээллийг өглөө.
Түүнийг тендер сонгон шалгаруулалттай холбоотой авлига албан тушаалын гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн нэр бүхий иргэн АТГ-т гомдол гаргаснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж байгаа юм байна.