“Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал гэртээ нас баржээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр орой иржээ

С.Батжаргал Увс аймаг гурилын үйлдвэртэй болно

 Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал зуурдаар таалал төгссөн тухай эмгэнэлийн мэдээ цахим ертөнцөд түгжээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө фэйсбүүкт “Увсын 100 жилийн ойг Д.Амарбаясгалан дарга дэмжиж ажилласан. Түүний хариуд намайг АТГ шалгаж байна” гэсэн утгатай пост бичиж байв. Харин өнөөдөр (2025.10.28) УИХ-ын гишүүн А.Ариунзаяа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “МАН-ын Бага хурлын үеэр өөр санал өгсөн залуу гишүүдийг ажлаас нь халсан хэд хэдэн тохиолдол байгаа. Аймгийн Засаг дарга нарыг шалгаж эхэлсэн. Харамсалтай нь бурхан болчихлоо. Үгээр илэрхийлэхэд хэцүү байна” гэлээ. Тиймээс Увс аймгийн Засаг дарга С.Батжаргалд юу тохиолдов, АТГ-ынхан шалгаж байсан нь үнэн үү, сэтгэл санааны дарамтад орсон байв уу гэдэг нь анхаарал татаж байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, “Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн Цагаан дэглий хотхоны … тоотод Засаг дарга С.Батжаргал нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл тус аймгийн цагдаагийн байгууллагад өчигдөр (2025.10.27) 18:46 цагт ирсэн аж. Үүний дагуу Увс аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд дарга, МБТ-ийн дарга болон Э.Авирмэдээр ахлуулсан бүрэлдэхүүн, шинжээчийг оролцуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ. Амь хохирогч нас барах үедээ гэртээ байсан. Эхнэр, хүүхдүүд нь эзгүй байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.  

About Author