А.Ариунзаяа: Асуудлаа нэг талдаа шийд
МАН-ын удирдах зөвлөлийн хурал Тусгаар тогтнолоын ордонд эхлэх гэж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: “Чуулганаар ямар санал өгөх нь гишүүний бүрэн эрх. Тухайн үед би айдастай байна гэж хэлж байсан. Хоёрдугаарт аль нэг асуудал нь шийдвэрлэгдэхэд 64 хүний кнопоор л шийдэгдэнэ.
64 хүнийг гаргуулахгүй тулд ямар ажиллагаа явсан бэ гэхээр маш олон гишүүдийг гадагш явуулахыг нь явуулаад, дарамтлахыг нь дарамтлаад, аргалахыг нь аргалсан. Аль болох 64 гишүүн хүргэхгүй байх тал дээр ажилласан. Байр суурь нь нөгөө талдаа эргэнгүүт чуулганы ирцээр бойкот хийх арга явагдсан.
Энэ бүх асуудал намын даргын асуудлаас л эхлэлтэй. Ялсан ялагдсан талууд хоорондоо маргаж нэгнийгээ хулгайч, алуурчнаар нь дуудаж эхэлсэн. Бага хуралд өөр өөр санал өгсөн залуучуудыг ажлаас нь халсан. Аймгийн Засаг дарга нарыг хянаж шалгаж эхэлсэн. Харамсалтай нь бурхан болчихлоо. Бас хүнд мэдээ байна. Маш их дарамтууд явсан.
Асуудлаа нэг талдаа шийд. Бодит байдал хэрээс хэтэрлээ” гэлээ.