Налайх дүүрэгт агаар бохирдолтой түвшинд байна

ho-zuuh

Налайх дүүрэгт өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар агаар бохирдолтой буюу PM 2.5 тоосонцор 204 түвшинд байна.

Агаарын чанарын индекс 201-500 хооронд байвал амны хаалт зүүх шаардлагатай байдаг.

201-300 БОХИРДОЛТОЙ байвал Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ

PM2.5 тоосонцрын хүний биед үзүүлэх сөрөг нөлөө: Амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй. Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Зөвлөгөө: Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.

Баянхошуу, 1-р хороолол, Дамбадаржаа, Хайлааст, 5 буудал, Яармагт бага бохирдолтой байна.

Нисэх, Хайлааст, 100 айл, Бөхийн өргөө, Шархад, Ургах наран орчмын агаарын чанарын индекс хэвийн. Богд хааны ордон музей, Мишээл экспо орчмын агаарын чанарын индекс цэвэр байна.

About Author