Я.Содбаатар: МАН-ын дотоод асуудлыг шийдэх ажлын хэсэг байгууллаа
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар УЗ-ийн хурлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Удирдах зөвлөлийн хурлаар олон асуудлыг ярилцаж хэлэлцлээ. Хамгийн түрүүнд намд үүсээд байгаа улс төрийн асуудал болон бүлгийн даргын томилгооны асуудлыг хэлэлцлээ. Үүний хүрээнд МАН-ын дотоод асуудлыг шийдэх ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатар ахална. Ажлын хэсэг хоёр хоногт асуудлыг шийдвэрлэж, мэдээлнэ.
Намын даргын асуудлыг өнөөдөр олон талаас нь ярьсан. Их хурлаараа намын дүрмийн дагуу намын даргын асуудал болон бага хурлын гишүүдийн асуудлыг хэлэлцдэг. Энэ дагуу бид их хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэнэ” гэлээ.