Монголыг дэлхийд бахдуулсан ТАВАН аварга
Эх сурвалж: 24tsag.mn
Аравдугаар сарын 28-ны энэ өдөр бол Дэлхийн жудогийн өдөр билээ. Энэхүү спорт манай улсад
хөгжөөд цөөнгүй жилийг ардаа үджээ. Жудо бөхийг 1960-аад оны үед Зөвлөлт Холбоот Улс, Зүүн
Герман, Чехословак зэрэг улсуудад сурч байсан Монгол оюутнууд нь анхлан эх орондоо авчирсан
байна. 1971 оны нэгдүгээр сард анхны Жудогийн дэвжээ байгуулагдаж, Үндэсний Спортын хорооны
зөвшөөрлийн дагуу Монгол дахь албан ёсны спорт болон батлагджээ.
1972 онд Монголын Жудогийн Холбоо нь Азийн Жудогийн Холбоо болон Олон Улсын Жудогийн Холбооны гишүүн болсон. Тэр жилдээ Засийн газрын тушаалаар Жудогийн шигшээ баг
бүрдүүлэн 1972 оны Мюнхены зуны олимпын наадамд амжилттай оролцсон байна.
Одоогийн байдлаар нийт 3000 гаруй гишүүнтэй, улсын аваргын тэмцээнд 480 хүүхэд, насанд
хүрэгчдийн ангилалд тогтмол 240 гаруй хүн оролцдог. 14 жудогийн дэвжээ, олон улсын стандартад
нийцсэн 5 дожо бий. МЖХ нь жил бүр Улсын Аварга шалгаруулах тэмцээн (Насанд хүрэгчид,
залуучууд, бага насны ангилал), Холбооны Цомын аварга, Ц.Дамдины нэрэмжит Цомын аварга
шалгаруулах тэмцээн гэх зэрэг үндэсний хэмжээний 5-8 тэмцээн зохиодог.
Монголчууд ДАШТ-ээс
Монголын баг тамирчдын хувьд ДАШТ-ий түүхэнд 6 алт, 3 мөнгө, 16 хүрэл медаль хүртээд
байна.
Мөн жудогийн бөхийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1994 онд гараагаа эхэлж,
2006 он хүртэл 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг байв. 2007 оноос хойш жил бүр зохиогдох
болсон бөгөөд манай улсын хувьд эмэгтэй баг нэг мөнгө, нэг хүрэл, эрэгтэй баг нэг хүрэл медаль
хүртэж байсан.
МОНГОЛ ДЭЛХИЙН АВАРГУУД
• Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар /2009 он Нидерланд, Роттердам,
эрэгтэйчүүдийн – 66кг/,
• Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг /2013 он Бразил, Рио-де-Жанейро,
эмэгтэйчүүдийн -48 кг/
• Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар /2014 он Орос, Челябинск, эрэгтэйчүүдийн
-60 кг/
• Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумьяа /2017 он Унгар, Будапешт,
эмэгтэйчүүдийн -57 кг/
• Сүхбаатарын одонт, ОУХМ Ц.Цогтбаатар /2022 он Узбекистан, Ташкент эрэгтэйчүүдийн
-73кг/
• ОУХМ, Азийн аварга, Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү /2024 он АНЭУ, Абу Даби
-48кг/