“Шударга байдлын үнэлгээ-2025” судалгааны ажлыг гүйцэтгэв
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 10 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 67 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 41.8 хувь нь хүний нөөц, томилгоотой холбоотой бөгөөд хууль эрх зүй, боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдол зонхилжээ.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 100 дуудлага хүлээн авав. Тус албанаас “Шударга байдлын үнэлгээ-2025” судалгааны ажлыг гүйцэтгэж дуусган, үр дүнг танилцуулахаар бэлтгэж байна.