“Ухаа худаг”-ийн асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэнэ

13e161fb6a69d5f328828ceb2386c6c9

Эх сурвалж: ZUV.MN

Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. 

Хурлыг  “Их Эзэн Чингис хаан” танхимд хийхээр төлөвлөсөн. Тус танхимд 10.00 цагаас Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан эхэлсэн бөгөөд залгуулаад ЭЗБХ бүрэлдэхүүнээрээ хуралдах юм. 

Хянан шалгах түр хороо “Таван толгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа, олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” юм.

About Author