Манай улсын эдийн засаг 2022 онд 4.5 хувиар өсжээ

0

Засгийн газраас гаргасан шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Эдийн засгийн хөгжлийн яамны харьяанд Хөрөнгө оруулалт, худалдааны газрыг байгуулахаар боллоо. Тус агентлаг нь хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, манай улсад хөрөнгө оруулалтыг татах, сурталчлах, ямарваа нэг маргаантай асуудлыг шийдвэрлэхэд тусламж дэмжлэг үзүүлэх, худалдааг өргөжүүлэх, эдийн засгийн төрөлжүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэнэ.

Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засгийн мэдээллийг хүргэе. Манай улсын эдийн засаг 2022 онд 4.5 хувиар өссөн байна. ОУВС дэлхийн эдийн засаг 0.2 функтээр өссөн гэдгийг зарлалаа. Энэ нь манай эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх юм. Нэгдүгээр сарын байдлаар манай валютын нөөц 3 тэрбум 560 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оноос сайжирсан үзүүлэлт юм. 

Монгол Улсын гол экспортын бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний үнэ сайн байгаа. Энэ бүгдээс үзэхэд эдийн засгийг тогтворжуулах зорилт амжилттай хэрэгжиж байна гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *