ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ ГАРАХАД НӨЛӨӨЛСӨН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙГ АРИЛГУУЛАХААР 7 БАЙГУУЛЛАГАД ПРОКУРОРЫН МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

0


Прокурорын байгууллага 2023 оны 1 дүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 677 даалгавар бичгээр өгч ажиллав.
Мөн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 7 байгууллагад прокурорын мэдэгдэл хүргүүллээ.
Байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн зарим мэдэгдлүүдийг дурдвал:

  • Архангай аймгийн прокурорын газраас тус аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч У нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн болон хамаарал бүхий ажилтны цалинг илүү бодож, цэцэрлэгийн цалингийн санд 76 сая төгрөгийн хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт
  • Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ү, нягтлан бодогч С нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хөдөлмөрийн гэрээгээр ажил гүйцэтгээгүй буюу ажил хөдөлмөр эрхлээгүй байхад бусдад цалин олгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэрэгт гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт,
  • Өвөрхангай аймгийн прокурорын газраас аймгийн хэмжээнд 2021, 2022 оны байдлаар төрийн албан хаагчаас үйлдсэн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалж, боловсролын байгууллагын алба хаагчдад эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомж сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тодорхой ажил арга хэмжээг авч ажиллах талаар аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт тус тус прокурорын мэдэгдэл бичсэн байна.
    Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *