НҮБ Монгол дахь хүний эрхийн байдлыг хэлэлцэнэ

d9c65cd2be55ac205b40a4624a27171a

Эх сурвалж: ZUV.MN

Монгол Улс дахь хүний эрхийн байдлыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Бүх нийтийн үечилсэн тойм (UPR) ажлын хэсэг энэ сарын 4-ний пүрэв гарагт хэлэлцэхээр болжээ. Хэлэлцүүлэг Женев хотод болох бөгөөд ohchr.org цахим хуудсаар шууд дамжуулах юм байна.

НҮБ-ын UPR Ажлын хэсэг өмнө нь 2010 оны арвэннэгдүгээр сар, 2015 оны тавдугаар сар, 2020 оны арваннэгдүгээр сард тус, тус Монгол дахь хүний эрхийн байдлыг хэлэлцэж байжээ.

Хэлэлцүүлгээс

Үндэсний тайлан – хянаж буй улсын өгсөн мэдээлэл
Хүний эрхийн хараат бус мэргэжилтнүүд болон бүлгүүдийн тайланд агуулагдсан мэдээлэл
Үндэсний хүний эрхийн байгууллагууд, бүс нутгийн байгууллагууд, иргэний нийгмийн бүлгүүд зэрэг бусад оролцогч талуудын өгсөн мэдээлэл гэсэн гурван гол баримтууд танилцуулагддаг бөгөөд эндээс тоймыг бэлтгэж гаргадаг байна.
Монголын төлөөлөгчдийг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Лханаажав Мөнхтүшиг ахална.

Хэлэлцүүлгийг шууд дамжуулах холбоос: https://webtv.un.org/en/asset/…

About Author