Тооцоолол: Ахмадын тэтгэврийг 59,254-49,226 төгрөгөөр нэмнэ

ahmad-jigsaal-cxz-9-tetgewer-da

Эх сурвалж: Eguur.mn

Аравдугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар багш нарын цалинг 20, эмч нарынхыг 15 хувиар, харин ахмадын тэтгэврийг 8 хувиар нэмэх боломжтой гэж мэдэгдсэн.

Энэ шийдвэр эмч, багш, ахмадуудад таалагдаагүй. Өөрөөр хэлбэл, нэмж буй хувь хэмжээг хангалтгүй гэж үзсэн. Тиймээс зарим эмч, эмнэлгийн ажилтнууд болон багш нар ажил хаяж эхэлсэн.

Одоогоор багш нар цалингаа 50 хүртэлх хувиар нэмүүлэх тохиролцоо хийгээд байна. Харин эмч, эмнэлгийн ажилтнуудын хувьд тодорхой үр дүнд хүрээгүй хэвээр.

Тэгвэл өнөөдөр /2025.11.03/ МАН-ын бүлэг хуралдаж,

Бүлгийн дарга Ж.Батжаргал, “Бүлгийн хурлаар багш нарын цалингийн өсөлтийг хийх тооцоо судалгаатай танилцлаа. 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс үндсэн цалинг 2.8 сая төгрөгт хүргэх тооцоолол хийсэн. Хоёрдугаарт, эмч, ажилчдын цалинг нэгдүгээр сарын 1-ээс 15 хувиар нэмэх. Эх үүсвэрийг нь 2026 оны төсөвт суулгахаар болсон. Гуравдугаарт, ахмадын тэтгэврийг төсөвт 8.6 хувийн өсөлттэй байх тооцоо гаргалаа. 2026 оны төсвийн төсөлд дагаж орж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжсэн” гэлээ.

Ингээд харвал ахмадын тэтгэврийг 8.6 хувиар л нэмэх боломжтой гэж үзжээ. Одоо бүрэн тэтгэврийн /өндөр насны/ доод хэмжээ 689,000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 572,400 төгрөг байгаа.

Харин 8.6 хувиар нэмэгдвэл бүрэн тэтгэврийн хэмжээ 748,254 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 621,626 төгрөг болохоор байна. Тодруулбал, 59,254-49,226.4 төгрөгөөр тус, тус нэмэгдэх аж.

About Author