“Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
Огноо: 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр
Төслийн нэр: Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл
Сонгон шалгаруулалтын дугаар: УБХК2023/05-03
Нийслэлийн өмчит Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд/түншлэлийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Төсөл хэрэгжүүлэх эрх олгогдсон хуулийн этгээд/түншлэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр төслийг санхүүжүүлж, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн 50 байршил дахь авто зогсоолын шинэчлэл, засвар арчлалтыг гүйцэтгэж, гэрээний хугацаанд менежментийг хийнэ.
Төсөл хэрэгжүүлэгчийг Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам, НИТХ-ын 2020 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам, НИТХ-ын 2021 оны 209 дүгээр тогтоолоор батлагдсан Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмын нэмэлт, өөрчлөлтийн дагуу сонгон шалгаруулна.
Тендерт оролцох хүсэлтэй хуулийн этгээд/түншлэл нь сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан техникийн болон санхүүгийн чадвартай байх шаардлагатай.
Баримт бичгийн үнийг төлж, сонгон шалгаруулалтын материалыг дараах хаягаар авна уу.
Хаяг: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК 905 тоот, 9-р давхар, Хангарди ордон, Нийслэлийн засаг захиргааны II байр, Жигжиджавын гудамж, Бага тойруу – 15160, 1 дүгээр хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс. Утас: 976-77770002, 95659448 /ажлын цагаар/
Сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ болон бусад мэдээлэл:
Хүлээн авагч: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК
Банк: Худалдаа хөгжлийн банк
Дансны дугаар: 470013601
Үнийн дүн: 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг
Гүйлгээний утга: Төслийн дугаар /УБХК2023/05-03, хуулийн этгээдийн нэрийг бичнэ/
УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ ХК