Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

0

Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу хоёрдугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад орохоор нийслэлийн хэмжээнд 1587 хүн бүртгүүлсэн. Гурван өдөр үргэлжлэх ерөнхий шалгалтыг  өдөрт 4 ээлжээр, нэг удаад 133 иргэн шалгалт өгөх байдлаар зохион байгуулж байна.  

Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт эхэлсэн шалгалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Төрийн албаны үйл ажиллагааны чанар, төрийн албанд ажиллагсдын үр дүн сургалтын байгууллагын чанараас шууд хамаардаг. Өмнөх жилүүдийн судалгааны дүнгээс харахад АШУҮИС, МУИС, Санхүү эдийн засгийн их сургуулийн төгсөгчид шалгалтад 51 хувьтай тэнцэж байсан. Цаашид ЕБС-ийн төгсөгчдийн  боловсролын чанарыг  уялдуулахаар судалж байна. Энэ жилийн тухайд улсын хэмжээнд 3816 иргэн төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн. Шалгалт өгч буй бүх хүнд амжилт хүсье” гэлээ.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт  өөрчлөлт  орж төрийн  албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар болсон. Улмаар 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулах юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *