“The MongolZ” багийн шинэ гишүүн contorlez өөрийгөө батлан харуулсаар байна
ESL-ийн зохион байгуулдаг “Intel Extreme Masters (IEM)” цуврал тэмцээнүүдийн нэг “IEM
Chengdu 2025″ тэмцээн энэ сарын гуравны өдрөөс БНХАУ-ын Ченду хотод эхэлсэн. Тэмцээний зохион
байгуулагчидын зүгээс урьдчилсан шалгаруулалт хийлгүйгээр, “Valve”-ийн 8-р сарын чансаа дээр
үндэслэн дэлхийн шилдэг багуудыг шууд урьсан онцлогтой.
Европ, Америк, Ази тив тус бүрээс хоёр баг урилгаар оролцож, нэмэлт арван баг дэлхийн чансаагаар
сонгогдсон:
• Европ: Team Vitality, Team Spirit
• Америк: FURIA, paiN Gaming
• Ази: The MongolZ, TYLOO
• Дэлхийн чансаагаар: MOUZ, NAVI, Team Falcons, FaZe Clan, Astralis, G2 Esports, 3DMAX, Lynn Vision, Virtus.pro, HEROIC

Эхний шатанд оролцогчдыг хоёр хэсэгт хувааж, 8 баг А, В хэсэгт хуваагдана. Double-elimination
буюу хоёр удаа хожигдсон тохиолдолд л хасагдах системээр өрсөлдөх ба хэсэг бүрээс гурван баг
плей-оффт шалгарна. Хэсгийг тэргүүлэгчид шууд хагас шигшээд, харин хоёрдугаар болон
гуравдугаар байрт орсон багууд ¼ шигшээд эхэлж тоглох юм.
Тэгвэл манай улсын “The MongolZ” баг тэмцээний “А” хэсэгт орсон ба эхний тоглолтоо дэлхийн
чансаагаар сонгогдсон “HEROIC” багтай тааран “ВОЗ” журмаар тоглолт хийж 2:1-ийн харьцаатай
эхний хожлоо байгуулсан. Хоёр дахь тоглолтоо “Astralis” багтай тоглон 2:0 -ийн харьцаатайгаар
хожигдон хасагдах шатруу орсон. Харин өчигдрийн хувьд “Team Spirit” болон “paiN Gaming” багуудтай
13:40 , 19:30 цагт тус тус тоглож хоёр багийг хоёуланг нь 2:1 -ийн харьцаатайгаар хоёр
дараалан хожиж Плэй-офф-д шалгараад байна.
Тоглолтуудын анхаарал татсан гол үйл явдал нь сэлгээнд суусан Senzu-г орлон тоглож байгаа
contorlez буюу Баасанжаргалын Өнөдэлгэр байлаа. Тэрбээр The MongolZ багийн шинэ гишүүнээр
орон оролцсон тоглолт бүрээ маш амжилттай өндөрлүүлж, дэлхий нийтэд “The MongolZ” багийг
мэддэг, дэмждэг хүмүүст өөрийгөө батлан харуулж чадсан.

Тэмцээнээс хоёрхон долоо хоногийн өмнө шинжээчдийн ихэнх нь The MongolZ багийг IEM Chengdu
2025 тэмцээнд түрүүлэх байх гэж үзэж байв. Гэвч тэмцээн эхлэхийн өмнөхөн тэдний гол тоглогч
Азбаяр “Senzu” Менхболд сэтгэлзүйн асуудлын улмаас түр завсарлага авах болсноо гэнэт
мэдэгдсэн нь том цохилт болсон. Түүний оронд Chinggis Warriors багийн тоглогч Өнөдэлгэр
“controlez” Баасанжаргал түр хугацаагаар оролцож өөрийн чадвар чансаагаа харуулаад байна.
Тус “IEM Chengdu 2025” тэмцээн энэ жил 11-р сарын 3-9-нд явагдана. Энэ бол $1,000,000 ам.долларын шагналын сантай, дээд зэрэглэлийн тэмцээн бөгөөд түрүүлсэн баг “ESL Grand
Siam”-ийн нэмэлт оноо авна.Нийт 16 баг оролож байгаа бөгөөд хоёр хэсэгт найм наймаар хуваагдан
тойргоор тоглолт хийх юм. Тойргоор тоглолт хийсний дараа групп болгоноос хамгийн их хожил
байгуулсан гурав гурван баг дараагийн шат Плэй-оффд өрсөлдөнө.
Энэ улиралд Азийн Counter-Strike багууд дэлхийн eSports-ийн тавцанд гэнэтийн хүч түрэн гарч ирсэн.
1xBet-ийн албан ёсны түнш The Mongolz багийн хувьд дэлхийн чансааны дөрөвдүгээр байранд
бичигдэж байна. TYLOO томоохон тэмцээн болох FISSURE Playgrouad #1-т түрүүлсэн бол Lynn Vision
BLAST.tv Austin Major 2025-ийн хоёр шатны хэсгээс хоёуланг нь даван шалгарч, шуугиан тарьсан. Ийм
нөхцөлд Хятадад зохион байгуулагдаж буй том хэмжээний тэмцээн нь CS2-ийн бүс нутаг дахь нэр
хүндийг бататгаж, шинэ үзэгч, дэмжигчдийг татах төгс боломж болж байна.
Эх сурвалж:24tsag.mn