“ЦАХИМ БҮРДҮҮЛЭЛТИЙН НЭГДСЭН ТӨВ”-Д 6-Р САРЫН 1-НЫ ӨДРӨӨС ГААЛИЙН 9 ГАЗРЫГ НЭГТГЭНЭ

0


Цахим засаглал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ГЕГ-аас хүнд сурталгүй, чирэгдэлгүй, нээлттэй, ил тод төрийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг Улаанбаатар хот дахь гаалийн газраас туршилтаар эхлүүлсэн бол 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дараах газруудад нэвтрүүлж байна.
Үүнд :
 Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар
 Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар
 Замын-Үүд дэх гаалийн газар
 Говь-Алтай дахь гаалийн хороо
 Хөвсгөл дэх гаалийн хороо
 Завхан дахь гаалийн хороо
 Бичигт дэх гаалийн газар
 Гашуунсухайт дахь гаалийн газар
 Шивээхүрэн дэх гаалийн газар

АНХААРАХ : Та ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР гаальд бараагаа мэдүүлсэн тохиолдолд БИЧИГ БАРИМТЫН ХЯНАЛТ, ГААЛИЙН ҮНЭЛГЭЭ нь БҮРДҮҮЛЭЛТИЙН НЭГДСЭН ТӨВ-д хийгдэнэ. Ямар байцаагч томилогдсоныг үйлчлүүлэгч мэдэх боломжгүй бөгөөд зөвхөн ЧАТААР харилцаж мэдээлэл солилцох боломжтой

Та мэдүүлгийн төлөвөө хянан, ТАТВАР, ХУРААМЖ -аа төлсний дараа бараа байршиж байгаа ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮС -д очихыг анхаарна уу.
Мэдээлэл авах утас: 2124-2617
“Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр дараах эерэг өөрчлөлт, давуу тал бий болж байна. Үүнд:

  • Бүрдүүлэлтийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулна
  • Гаалийн байцаагчтай нүүр тулсан харилцааг үгүй болгож, хүнд суртлыг арилгах
  • Бичиг, баримтын бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацаа хэмнэнэ
  • Гаалийн үйлчилгээг хөнгөн, шуурхай авах боломж нэмэгдэж, үйлчлүүлэгчдийн зардал, чирэгдлийг бууруулна
  • Мэдүүлэгч газар зүйн байршлаас үл хамааран интернэт сүлжээгээр гаалийн харилцаанд орох, бичиг баримтын шалгалт, татвар төлөх зэрэг үйлчилгээг авах гэж дараалалд зогсолгүй хугацаа хэмнэх юм.
    Цаашид гадаад худалдаанд оролцогч нь “Бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-өөр үйлчлүүлж бараагаа үнэн зөв мэдүүлж хэвшсэнээр гаалийн байгууллагын эрсдэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэлгүй гэж үнэлэгдэн бичиг баримтын болон биет шалгалтаас чөлөөлөгдөх нөхцөл боломж бүрдэнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *