О.Цогтгэрэл: Энэ жилийн төсөв сайн ч биш муу ч биш төсөв боллоо
Эх сурвалж: Zuv.mn
АН-ын дарга О.Цогтгэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “ Энэ жилийн төсөв эрх баригчдын ярьж байгаа шиг гайхамшигтай сайн биш, бас яадгаа алдсан муу ч биш байдаг л нэг өөрчлөлт шинэчлэлгүй төсөв боллоо.
-Та солонгост зургаан гишүүний хамтаар ажиллаад ирлээ. Тэнд Монголчууд тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ?
-БНСУ-д 59 мянган Монгол иргэн байдаг юм байна. Түүнээс 14 мянган иргэн нь хууль бусаар оршин суудаг гэх ангилалд орчихсон. Ямар ч эрх зүйн хамгаалалтгүй байдаг юм байна. Үүнийг дагаад хүүхдүүд нь ч мөн хууль бусаар оршин суудаг юм байна. Энэ мэт маш олон асуудлууд байна. БНСУ-д очиход манай улсын иргэд маш хүнд нөхцөлд байна. Эдийн засаг маань хөгжихгүй бол энэ байдал өөрчлөгдөхгүй” гэлээ.