Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
“Б.Энхбаяр сайдын баримт гээд байгаа зүйлийг гүтгэлэг байсныг нотлох бүх няцаалтыг өгөхөд бэлэн” 2025-11-12, 163 | Жиргэх | Хуваалцах
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшихгүй гэдгээ зарлаж, мэдэгдэл гаргасан. Үүний дараагаар Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Миний үйлчлүүлэгч Д.Амарбаясгаланг дуудсан цагт нь бид очоод мэдүүлэг, байцаалт, тайлбар өгч байна.
Харин энэ бүх асуудалтай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан. Гэтэл Б.Энхбаяр сайд хуулийн байгууллагын дуудсан цагт нь очоогүй. Уг нь очиж энэ яриад байгаа баримт материалаа өгч, тайлбар өгөх ёстой. Нэгэнт ирэхгүй байгаа учраас хуулийн байгууллагаас албадан ирүүлэх шийдвэр гаргасан байна лээ.
Б.Энхбаяр сайд энэ баримт гээд байгаа зүйлсээ хурдан аваачиж өгөөсэй. Бид гүтгэлэг байсан гэдэг бүх няцаалтыг өгөхөд бэлэн байна” гэлээ.