Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнийн түр хороо байгуулах санал дэмжигдээгүй байхад дахин санал хураалт явуулах гээд байна

5bf1b1169f30b14eabf1bb55d436441d

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн санаачилсан түр хорооны талаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын төсөл 16 жил гацсан. Энэ хил холболтын хэлэлцээр байгуулсан нь зөв. Л.Оюун-Эрдэнэ гишүүн харин Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар энэ асуудалтай холбоотой гэж ярьсан. Эндээс яагаад Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллах таван жилийнхээ хугацаанд хариуцлага тооцохгүй өдийг хүрсэн бэ гэдэг асуулт гарч ирж байна. 

Түүний байгуулах гэж байгаа түр хороог байгуулах эсэх дээр УИХ гурвын гурван удаа санал хураалт явуулсан ч дэмжигдээгүй учраас Д.Ганбат гишүүн бид хоёрын түр хороо байгуулагдах юм байна гэсэн ойлголттой байсан. Гэтэл өнөөдөр 4 дэх удаагаа санал хураалт явуулах гэж байгааг гайхаж байна. Тийм учраас иргэддээ, хэвлэл мэдээллийнхэнд хандаж байна. Монгол Улсад хууль засаглах уу, бүлэглэл засаглах уу гэдэг асуудалтай бид тулж байна” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1D1bQdxu2m

About Author