УИХ-ын дэд дарга болсон Ж.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
Өнгөрөгч лхагва гарагт УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн
Ж.Бат-Эрдэнийг томилсон. Тэгвэл бид танд түүний тухай баримтуудыг хүргэж байна. Жадамбын Бат-
Эрдэнэ нь 1965 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
• 1983 онд Нийслэлийн 75 дугаар дунд сургууль
• 1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль
• 1998 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр тус тус
төгссөн
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
• 1990-1992 онд ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер
• 1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ий захирал
• 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга
• 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга
• 2008-2012 онд Монголын төмөр зам ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
• 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
• 2013-2016 онд Булган аймгийн Монгол ардын намын хорооны дарга
• 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
• 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, зам, тээврийн хөгжлийн сайд
• 2019 оноос Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга
• 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
• 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
• 2024-2025 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
• 2025 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
• 2025 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга
ШАГНАЛ
• 2011 онд Алтан гадас одон
ГАДААД ХЭЛ
• Англи, Орос