Зонхилон тархаж буй вирус нь өндөр харуулдаг, хоруу чанар ихтэй байгаа тул амны хаалт тогтмол зүүхийг зөвлөв
Амбулаториор өнгөрсөн долоо хоногт нийт 281,624 хүн тусламж үйлчилгээ авснаас 5.1 хувь буюу 14,308 нь томуу, томуу төст өвчний оноштой байна.
Энэ нь өмнөх долоо хоногоосоо 0.8 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 хувиар бага үзүүлэлт хэмээн Эрүүл Мэндийн Яамнаас танилцуулав.
Дээрх өвчлөлийн 34.4 хувь нь Улаанбаатарт, орон нутагт 65.6 хувь нь бүртгэгджээ.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 79.2 хувийг 15, үүнээс 51.8 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 80.6 хувь нь 15, үүнээс 65.1 хувь нь 5 хүртэлх насны хүүхэд байна.
Эмнэлэгт 7,084 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.9 хувь нь буюу 1,342 хүн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа юм.
Томуу, томуу төст өвчний тархалт:
Алаг цоог дэгдэлтийн түвшинд нэг аймаг,
Идэвхжлийн түвшинд 15 аймаг,
Улирал хоорондын түвшинд гурав аймаг байна.
ХӨСҮТ-д нийт 88 сорьцод томуу, томуу төст вирус илрүүлэх шинжилгээ хийхэд
A(H3N2)– 7 (28.0%)
АЗСВ–11 (44.0%)
Риновирус– 3 (12.0%)
Бокавирус– 3 (12.0%)
Ижтомуугийн вирус– 1 (4.0%) байна.
Дээрх вирусийн халдварын үед өндөр халуурах ба хоруу чанар өндөртэй байгааг ХӨСҮТ-өөс мэдээлж байна. Иймд эрсдэлт бүлгийн иргэд буюу 0-6 насны хүүхэд, жирэмсэн ээжүүд, ахмад настай, архаг хууч өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаарахыг зөвлөж байна. Энэ томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед гараа тогтмол угааж, маск зүүх нь хамгийн сайн хамгаалалт болно хэмээн Эрүүл Мэндийн Яамнаас зөвлөлөө.