Элсэлтийн ерөнхий шалгалтын суудлын хуваариа өнөөдрөөс хэвлэн авах боломжтой

0

2023 оны ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн иргэд суудлын хуваариа өнөөдрөөс эхлээд хэвлэж авах боломжтой боллоо.

Шалгуулагчдын шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-ийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан нэвтэрч, хэвлэн авах юм.

ЭЕШ зургаадугаар сарын 15-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *