ТОДРУУЛГА: Архангайн Цагаан даваанд автомашин онхолдож, цэргийн алба хаагчид нас барсан хэргийг шалгаж байна

цагдаа

Архангай аймгийн нутаг Цагаан давааны ар руу уруудах замд “Howo” маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, хоёр хүн нас барсан осол гарсан билээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2025.11.21-нд Архангай аймгийн нутаг Цагаан давааны ар руу уруудах замд “Howo” маркийн тээврийн хэрэгсэл осолдож, 2 хүн нас барсан байна гэх мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд зам тээврийн осол гарах болсон шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тус ослын улмаас нас барсан хоёр хүний хувьд ачаа хүргэж явсан дотоодын цэргийн алба хаагчид байжээ. Энэ талаар эргэн мэдээлэх болно.

About Author