Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
НЗДТГ, Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Өмгөөлөгч-Танд тусалъя 2023” өдөрлөгийг зохион байгууллаа. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус өдөрлөг тавдугаар сарын 25-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болсон юм.
Өдөрлөгт
- Шүүхийн ерөнхий зөвлөл
- Хүний эрхийн үндэсний комисс
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл
- Цагдаагийн ерөнхий газар
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
- Архивын ерөнхий газар
- Хууль зүйн туслалцааны төв
- Монголын хуульчдын холбоо, Монголын олон улсын арбитр
- Монголын нотариатчидын танхим
- Их засаг олон улсын их сургууль
- Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчид, өмгөөллийн хуулийн этгээдүүд оролцож, 1800 гаруй иргэнд хууль зүйн мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгөв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС