Узбекистан руу 57,932 амьд хонь экспортолжээ

2r1l1t_585354870_1285677843599678_2014972359707179347_n_x974

Монгол Улс Узбекистан улс руу 57,932 толгой хонь амьдаар нь экспортложээ. Мал эмнэлгийн ерөнхий газраас энэ талаар мэдээллээ.

Тээвэрлэлтийн үеэр үхсэн 56 амьтны сэг зэмийг мал эмнэлэг, ариун цэврийн стандартын дагуу бүрэн устгасан.

Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газар нь Узбекистан Улстай мал эмнэлгийн салбар зэрэг хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдааны хэмжээг нэмэгдүүлэх боломжийг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан.

Энэхүү гэрээний дагуу энэ оны 9-р сараас хойш Төв аймгийн Мал эмнэлгийн газар үржлийн зорилгоор экспортлох хонинд хяналт, үзлэг, хорио цээр, ариутгал зэрэг шинжилгээ хийж байна.

About Author