“ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ 2025–2026” ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОГЧИД ТҮҮХ, ӨВ УЛАМЖЛАЛАА ДЭЭДЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

589210258_1314751944029977_5479265053495651485_n

”Өсвөрийн парламент 2025-2026” хөтөлбөрийг “Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе” буюу “WASH AND TEENS” сэдвийн хүрээнд УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын скаутын холбоо хамтран зохион байгуулж байна.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд тус хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн нийт 456 сурагч бүртгүүлснээс 126 оролцогч шалгарсан билээ.

Тус хөтөлбөрийн нээлт 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төрийн ордонд болсон юм.

🇲🇳 “Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр’’-ийг тохиолдуулан хөтөлбөрийн оролцогчдын төлөөлөл болох сурагчид “Чингис хаан” үндэсний музейд зочилж, түүх, соёл, өв уламжлалаа дээдлэх сургалтад хамрагдан, түүх, өв уламжлалтай холбоотой “АХА” тэмцээнд оролцож, мэдлэгээ сорилоо.

About Author