Автомашингүй өдөр” зургаадугаар сарын 3-ны Бямба гарагт болно

0

Автомашингүй өдөр” маргааш буюу тавдугаар сарын 27-нд болох байсныг зургаадугаар сарын 3-ны Бямба гараг хүртэл хойшлуулаад байгаа.

Энэ талаар Нийслэлийн Биеийн тамир спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга С.Саранцэцэг “Номын баярыг хойшлуулах асуудал гарсан ч хуульчлагдсан учир хойшлуулаагүй. Харин олон улсын марафоныг 2023 оны зургаадугаар сарын 3-н хүртэл хойшлуулаад байна. Энэ өдрийг “Автомашингүй өдөр болгодог” гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Улаанбаатар марафон-2023 олон улсын гүйлт зургаадугаар сарын 3-ны өдөр болно. “Автомашингүй өдөр” гэдгийг мэдэгдсэн билээ.

Өөрөөр хэлбэл, маргааш/2023.05.27/ Бямба гарагт автомашингүй өдөр биш.

Иргэд эргэлзэж буй учир уг мэдээллийг дахин хүргэж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *