Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувьтай үргэлжилж байна

69290884e337fe7967a309a0

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төв талбайг нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ оны 7 дугаар сард шинэчилсэн. Тодруулбал, Төв хийдийн урд нийт 8400 ам.метр талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, 820 ам.метрт нь ногоон байгууламж урлаж, иргэд амарч суух сандал, гэрэлтүүлэг, хогийн сав, хашлага хайс, шатыг шинэчилсэн юм.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд Улаанбаатар хотод байгаа түүх, соёлын хосгүй дурсгал төдийгүй Монголын уламжлалт шашин, соёл, гүн ухааныг хадгалан түгээх чин ариун үүрэгтэй. Монголчуудын ёс суртахуун, нигүүлсэл, энэрэл хайраа даатган түгээх оюун санааны тулгуур болдог. Иймдээ ч хуримаа хийж буй хосууд, аялагч жуулчдын заавал очих газруудын нэг нь Гандантэгчэнлин хийд.

Тиймээс БГД-ийн төсвийн хөрөнгөөр Гандантэгчэнлин хийдийн дуган, дацан гудамж, нэвтрэх хаалга зэрэгт гэрэлтүүлэг хийж байна. Уг ажлыг “Их хотын гэрэл” ХХК гүйцэтгэж байна. Ажлын явц өнөөдрийн байдлаар 90 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд гэрлийг ирэх сарын 5-нд асаана. Мөн Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулах ажил үргэлжилж байна. Уг тохижилтын ажилтай холбоотойгоор нийт 55 айлын газрыг чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар 35 айлын газрыг чөлөөлөөд байна.

4cad63918314412d9efa28e2d5ded006

Зургийн цомог

69290893E337Fe7967A309A1
6929089Ce337Fe7967A309A2
692908A3E337Fe7967A309A3
692908C2E337Fe7967A309A6
692908Cde337Fe7967A309A7
692908D6E337Fe7967A309A8

About Author