Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ ил болгоогүй сайд нартаа хариуцлага тооцох уу

0

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу Засгийн газрын 25 тусгай сангийн мэдээллийг ил тод болгож буй билээ. Уг мэдээллийг зургадугаар сарын 1-нээс өмнө ил тод, нээлттэй болгох ёстой юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар Засгийн газрын 25 тусгай сангийн 18-ынх нь мэдээлэл ил болоод байна. Харин одоогийн байдлаар дараах долоон тусгай сан мэдээллээ ил болгоогүй байна. Үүнд,

  • Засгийн газрын нөөц сан /Хязгаарлалттай мэдээлэлд багтдаг тул ил тод, болох боломжгүй/
  • Зэвсэгт хүчний хөгжлийн сан
  • Мэргэжлийн боловсол, сургалтыг дэмжих сан
  • Спортыг дэмжих сан
  • Эрүүл мэндийг дэмжих сан
  • Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан
  • Архидан согтуурахтай тэмцэх сан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын мэдээллийг зургадугаар сарын 1-нээс өмнө ил болгох албан даалгаврыг сангийн захирлууд болон холбогдох сайд нарт үүрэг болгосон. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал “Зургадугаар сарын 1-нд Ерөнхий сайдын албан даалгавар дуусаад хэрэгжилтийг нь Засгийн газарт танилцуулна. Үүний дараа Ерөнхий сайд даалгаврын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгнө. Хэрэв мэдээллээ ирүүлээгүй бол авлигатай тэмцэх бодлогыг дэмжихгүй байгаа эс үйлдэл хэмээн үзэж албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Засгийн газрын нөөц сангийн мэдээлэл хязгаарлалттай мэдээлэлд ордог тул бусад сангийн мэдээлэл нээлттэй байх боломжтой” гэсэн юм.

Тэгвэл зургадугаар сарын 1 болох гэж байхад мэдээллээ ил тод болгоогүй сайд нар хэн бэ гэдгийг шалгаж үзье.

  1. Засгийн газрын нөөц сан-Сангийн сайд Б.Жавхлан,
  1. Зэвсэгт хүчний хөгжлийн сан-Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр
  2. Мэргэжлийн боловсол, сургалтыг дэмжих сан-Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан
  3. Спортыг дэмжих сан-Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ
  4. Эрүүл мэндийг дэмжих сан-Эрүүл мэндийн сайд С.Чинзориг
  5. Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх сан-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал
  6. Архидан согтуурахтай дэмжих сан-Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын нөөц санг хасаад үлдсэн зургаан сангийн мэдээллийг дээрх зургаан сайд өнөө маргаашгүй ил болгож, шилэн сайтад оруулахгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцээгүй хэмээн үзэж, хариуцлага тооцох аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *