Цолгүй наадам, томилгоотой Засаг даргатай болох хуулийн төслүүдийг өргөн барьжээ

3914203945725724184

• Улсын цолыг допингийн шинжилгээний эцсийн хариу гарсны дараа олгох хууль санаачилжээ
• Унаач хүүхдийг хамгаалах, нас, эрүүл мэндийн стандартыг хуульчилж, хариуцлагын механизмыг чангатгав.
• Орон нутгийн удирдлагын томилгоог Засаг даргад шилжүүлэх өөрчлөлтөөр нутгийн засаглал бэхжих төлөвтэй.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар тэргүүтэй гишүүд Үндэсний их баяр наадам, засаг захиргааны тогтолцоотой холбоотой хуулийн шинэчлэлийн төслүүдийг өргөн барьж, допингийн хяналт, унаач хүүхдийн эрх, орон нутгийн удирдлагын томилгоо зэрэг асуудлыг хөндлөө.

Наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад допингийн шинжилгээний эцсийн хариуг үндэслэн бөхчүүдэд цол олгох журам тусгасан. Допингийн эсрэг хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн торгууль, хариуцлагын зохицуулалтыг шинэчлэхээр тусгав. Мөн хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр, аюулгүй байдал, насны хязгаарыг хуульчлан, хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх заалт оржээ. 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн өөрчлөлтөөр орон нутгийн төрийн байгууллагын удирдлагыг томилох эрхийг тухайн шатны Засаг даргад олгохоор тусгасан нь төвлөрсөн бус удирдлагыг бэхжүүлэх алхам болж байна. Энэ нь орон нутгийн нөхцөлд нийцсэн бодлого боловсруулах боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Хуулийн төслүүд батлагдвал наадмын зохион байгуулалт шударга болж, унаач хүүхдийн хамгаалалт сайжирч, орон нутгийн засаглал бэхжсэн шинэ эрх зүйн орчин бүрдэх хүлээлттэй байна

About Author