“Омни Ассет ТЗК” ХХК -ийн эргэн төлөлт амжилттай хэрэгжжээ
• “Омни Ассет ТЗК” ХХК-ийн гаргасан 24 сарын хугацаатай нийт 6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас эргэн төлөлтийн хуваарийн дагуу амжилттай төлөгдөж дуусчээ.
• Энэ оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр үлдэгдэл 3 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр бүрэн эргэн төлөгдсөнийг албан ёсоор мэдэгдсэн байна.
• Энэ нь компанийн санхүүгийн сахилга бат, зохистой хөрөнгө хуваарилалтын байдлыг хөрөнгө оруулагчдадаа баталгажуулсан алхам болж чаджээ.
“Омни Ассет ТЗК” ХХК-ийн гаргасан 24 сарын хугацаатай нийт 6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас эргэн төлөлтийн хуваарийн дагуу амжилттай төлөгдөж дуусчээ. Энэ оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр үлдэгдэл 3 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр бүрэн эргэн төлөгдсөнийг албан ёсоор мэдэгдсэн байна. Ингэснээр тус компанийн санхүүгийн сахилга бат, зохистой хөрөнгө хуваарилалтын байдлыг хөрөнгө оруулагчдадаа баталгаажуулсан алхам болж чаджээ.
Компанийн зүгээс энэхүү бүтээгдэхүүнд итгэл үзүүлэн хамтран ажилласан нийт хөрөнгө оруулагчдадаа гүн талархал илэрхийлэхийн сацуу цаашид ч хөрөнгө оруулалтын зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц, үр өгөөжтэй, санхүүгийн хувьд найдвартай бүтээгдэхүүнүүдийг зах зээлд хүргэхийн төлөө тууштай ажиллахаа хариуцлагатайгаар мэдэгдсэн байна.
“Омни Ассет ТЗК” ХХК компанийн засаглалын зөв зохистой хэрэгжилт, эрсдэлийн менежментийн үр дүнтэй гүйцэтгэл, үнэт цаасны зах зээлд найдвартай оролцогч, хөрөнгө оруулагчдын итгэлийг тогтвортой хадгалагч харилцагч гэдгээ тасралтгүй нотолсоор байгаа өнөөгийн хөрөнгийн зах зээлийн хариуцлагатай тоглогчдын нэг юм.
Эх сурвалж: CNBC