Г.Занданшатар: Хувийн хэвшил болон чөлөөт эдийн засгийг дэмжиж ажиллах шаардлагатай

0

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

УИХ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар тусгай сангуудын мэдээллийг нээлттэй болгох үүргийг Засгийн газарт өгсөн

Жил бүр УИХ-аар Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг баталдаг. Өнгөрсөн жил уг төлөвлөгөөг хэлэлцэж батлах үеэр УИХ-аас төрийн өмчит компаниудаас эхлээд төрийн тусгай сангуудын тухай мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу нээлттэй болгох үүргийг Засгийн газарт өгсөн байдаг. Энэ дагуу өнөөдөр төрийн сангуудын мэдээлэл ил тод болж байна. Харин 2024 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллийг нээлттэй ил тод болгохоос гадна төрийн өмчийн реформ хийж, тогтолцоог шинэчлэх шаардлага байгааг онцоллоо

“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр (2023.05.30) чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар төрийн өмчит компаниуд санхүүгийгн тайлангаа банкнуудын нэгэн адил улирал бүр ил тод нээлттэй болгох шаардлагатай байгааг дурьдсан. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр” болон Оюу толгой компанийн мэдээлэл хангалтгүй бус, хаалттай байгааг шүүмжилсэн юм. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн өмчийн реформ хийж, нээлттэй ил тод засаглалын бий болгох, төрийн өмчит компаниудаас эхлээд 24 тусгай сангуудын мэдээллийг нээлттэй ил тод болгохоос гадна тогтолцоог шинэчилж үр ашигтай болгох, ард иргэдийн хяналтад оруулах шаардлагатайг дахин санууллаа. Ингэхдээ УИХ жилийн өмнө Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх үед Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлж Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг ил тод болгох үүргийг өгч байсныг онцлон дурдсан юм. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулга ч ийм байсныг тодотгож байлаа. Түүнчлэн Засгийн газарт хандаж Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшил болон чөлөөт эдийн засгийг дэмжиж ажиллахыг онцгойлон анхаарууллаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *