ПРОКУРОР Г.ГЭРЭЛТУЯА: НҮҮРСНИЙ ГЭХ ТОДОТГОЛТОЙ ТАВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙ ИРҮҮЛСНИЙГ ПРОКУРОР ХЯНАЖ БАЙНА

0


Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналтын тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяатай нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар ярилцлаа.
-Нийгэмд томоохон дуулиан тарьсан нүүрсний хэрэг мандаад хагас жилийн хугацааг үдэж байна. Өнөөдөр нүүрсний хэргийн шалгалтын явц ямар шатанд явж байна вэ?
-2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс Улсын ерөнхий прокурорын газраас АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, нүүрсний гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хурдан шуурхай шалгаж шийдвэрлэх үүргийг мөрдөх байгууллагуудад өгсөн. Ажлын хэсэгт нийт 48 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 12 прокурор хяналт тавин ажиллаж байна. Яг өнөөдрийн байдлаар бид 50 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс 33 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 17 нь мөрдөн байцаалтын хэрэг. Хэрэг бүртгэлтийн хэрэг гэдэг нь нотлох баримт цуглуулах ажиллагаа явагдаж байгаа хэрэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээдийг яллагдагчаар татаагүй хэргүүд. Харин 17 мөрдөн байцаалтын хэрэг нь ямар нэгэн албан тушаалтан, иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын шийдвэр нь гарсан хэргүүд юм.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойшхи хугацаанд Нийслэлийн прокурорын газраас нийт 58 хүнд холбогдох долоон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Үүнээс дөрөв нь анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж, шийтгэх тогтоол нь гарсан байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр найман хүнд холбогдох нэг хэрэг, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд 16 хүнд холбогдох гурван хэрэг тус тус шийдвэрлэгдсэн.
Одоо анхан шатны шүүх дээр хоёр хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан зарлагдчихсан хүлээгдэж байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Эрдэнэс Силвер Ресурс “-ын ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Т.М, Б.Ж нарын 6 хүнд холбогдох хахууль авах, өгөх болон мөнгө угаах гэмт хэрэг, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нүүрсний хэргийн хамгийн олон холбогдогчтой буюу гааль, хил хамгаалах байгууллагын албан тушаалтнууд холбогдсон нийт 22 хүнд холбогдох хахууль авах, өгөх гэмт хэргийн шүүх хурал хүлээгдэж байна.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэг хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокуророос давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн. Үндсэндээ ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргээс 7 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-Прокурор дээр хянагдаж байгаа хэргүүд бий юү?

  • Мөрдөх байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн нүүрсний гэх тодотголтой 5 хэргийг прокурор хянаж байна. Эдгээр хэргүүд нь улс төрд нөлөө бүхий, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүст холбогдох хэргүүд байгаа.
    -Нүүрсний хэргийн шалгалт удааширч байгаа гэх шүүмж олон талд өрнөж байгаа. Хууль хяналтынхан энэ асуудалд хамгийн түрүүнд нэрлэгдэж байгаа л даа. Энэ тухайд та юу хэлэх вэ?
    -Нүүрсний гэх тодотголтой олон хэргүүдэд мөрдөх байгууллагууд ажиллагаа явуулж шалгаж байна. Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа ажил үйлчилгээ худалдан авах тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, хахууль өгсөн, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн чиглэлээр хэргүүд шалгагдаж байна.
    Тухайн хэргийн цар хүрээнээс шалтгаалаад хийгдэх ажиллагаанууд нь өөр өөр байна. Зарим ажиллагаа ихтэй хэргийн тухайд хугацаа их шаардагдана, тухайлбал эдийн засгийн тооцоолол ихтэй хэргүүдэд санхүүгийн шинжээч нараар дүгнэлт гаргуулах шаардлага үүсдэг, зарим шинжээчийн дүгнэлт 2 сарын дотор гарахад зарим нь 6 сар ч болно, гадаад оронд эрх зүйн туслалцааны хүсэлт илгээж нотлох баримт гаргуулах гэх мэтээр хугацаа ихээр шаардагдана.
    Нийгмийн хүлээлт бол хэргийг удаашралтай шалгаж байна, шүүх рүү явуулахгүй байна гэсэн байр суурь илэрхийлж байгаа харагдаж байна. Гэтэл өнөөдөр АТГ 50 мөрдөгчтэй, эдгээр мөрдөгч нарын гар дээр нүүрсний хэргээс гадна олон тооны хэргүүд хамт шалгагдаж байгаа, мөн нийслэлийн прокурорын газрын хэрэг хянадаг прокурорууд ч мөн адил олон тооны хэргүүд давхар хянагдаад, шүүх хуралдаа ороод явж байна.
    Хэрэв бид ганц нүүрсний хэрэг дээр ажиллаад явчихвал бусад хэргүүд зогсчихно. Тиймээс дотроо зохион байгуулалтын арга хэмжээг авч, мөрдөгч, прокурорууд оройн цаг, амралтын өдрүүдээр бүгд ажиллаж байна.
    -АТГ-аас саяхан мэдээлэл өгөхдөө нэлээд хэргийг хаасан гэсэн. Чухам ямар хэргүүд хаагдчихав аа?
    -Хэрэг бүртгэлтийн долоон хэргийг хааж, хоёр хэргийг нэгтгэсэн талаар мэдээлэл гарсан. Хэрэг бүртгэлт гэдэг нь гэмт хэрэг гарсан эсэхийг шалгаж тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгддэг нэг үе шат юм. Өөрөөр

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *