Бага насны хүүхэд хүчирхийлж гадаад улс руу оргон зайлсан этгээдийг баривчиллаа

цагдаа



Бага насны хүүхэд хүчирхийлсэн гэх гэмт хэргээр интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын түвшинд эрэн сурвалжлагдаж байсан иргэн “Г”-г шилжүүлэн авчирчээ. Тус этгээдийг Бүгд найрамдах Франц улсаас Интерполын үндэсний төв товчоо болон Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид өнгөрсөн сарын 29-ны өдөр авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Уг этгээд нь 2022 онд бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэх гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжилгагдаж байхад нь 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Франц улсын Интерполтой хамтран явуулсан тусгай ажиллагаагаар байршлыг нь илрүүлж баривчилсан байна.

Цагдаагийн ерөнхий газраас интерполоор эрэн сурвалжилж байгаа этгээдүүдийг илрүүлж авчрах ажиллагааг үргэлжлүүлэн байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон иргэдийг өөрсдийн сайн дураар цагдаагийн газарт хандахыг анхаарууллаа.

About Author