Монгол оюутан АНУ-д хүчингийн хэргээр шүүгдэнэ

d32baaaed09413f926277faeb4fd008b

Монгол улсын иргэн Энхбаярын Билгүүн АНУ-ын Корнеллийн их сургуулийн оюутны хотхонд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр тус улсын хуулийн байгууллагад шалгагдаж байна.  

Э.Билгүүн нь энэ жил 22 настай. Корнеллийн их сургуульд 1,2 тэрбум төгрөгийн тэтгэлэг авахаар болсон талаар олон нийтэд мэдээлэгдэж, сайны жишээ болж явс ан залуу. Харамсалтай нь, Томпкинс каунтийн прокурор Мэттью Ван Хоутен Энхбаярын Билгүүнийг 2024 оны есдүгээр сарын 1 оюутны байранд зөвшөөрөлгүй нэвтэрч бусдын биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн талаар мэдээлжээ. 

Түүнийг 2024 оны 9-р сарын 12-нд Корнел их сургуулийн цагдаагийн газар Итхака хотын цагдаагийн газрын туслалцаатайгаар баривчилжээ. Өнгөрсөн сарын 24 нд болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр түүнийг хүчин, хулгайн хэрэгт гэм буруутай гэж үзсэн. Шүүх хурлыг 2026 оны хоёрдугаар сарын 24 -нд товлоод байна.

About Author