Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт

download (26)

Эх сурвалж: 24tsag.mn

Өнгөрөгч амратын өдрүүдэд энэ оны отгон Их дуулга “PARK24 Group presents Tokyo Grand Slam 2025”
тэмцээн боллоо. Уг тэмцээнд манай 16 жудоч оролцсоноос – 73 кг-ын жинд барилдсан ОУХМ
О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ. Түүний тухай сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.

БАРИМТ 1

Түүнийг Одгэрэлийн Уранбаяр гэдэг. 

БАРИМТ

2Өдгөө 27 настай. 

БАРИМТ 3

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын уугуул. 

БАРИМТ 4

Жүдо бөхөөр 2013 оноос хойш хичээллэж байгаа. Анх Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Боржигон” дэвжээнд Ц. Ганхүү Д. Амгаланбаатар гэх хоёр багш дээрээ бэлтгэл сургуулилалт хийж эхэлжээ. 

БАРИМТ 5

Босоо барилдаанд ихэвчлэн хөл тавих, үүрэх, өмсөх, шижэж эргэх зэрэг мэхүүдийг хийж барилддаг. Харин хэвтээ барилдаанд өчих, боох, даралт авах мэхүүдийг хийдэг. 

БАРИМТ 6

Түүний гэр бүлд “бөхийн удам байхгүй” гэж тэрбээр нэгэн ярилцлагадаа дурджээ. 

БАРИМТ 7

Түүний анхны олон улсын тэмцээний медаль нь хүрэл байв. Тодруулбал, тэрбээр 2023 оны Парисын Их дуулгаас хүрэл медаль анх хүртэж байлаа. 

БАРИМТ 8

Дараагаар нь тэр тухайн жилдээ Хятадын Чендү хотод болсон дэлхийн оюутны спортын 31 дэх удаагийн “Универсиад” наадмаас хүрэл медаль хүртсэн. 

БАРИМТ 9

Өнөө жилийн Улаанбаатар Их дуулгын аварга. 

БАРИМТ 10

Тэрбээр 2024, 2025 оны ААШТ-ий шагналт байрт шалгарч байлаа. 

About Author