MCS групп ЗГ-ын хоёр сангаас гурван охин компаниараа 18 тэрбум төгрөг авчээ

0

Засгийн газар авлигын эсрэг явуулж буй “шилэн” ажиллагааны хүрээнд нийт 18 тусгай сангийн мэдээллийг shilen.gov.mn сайтад байршуулж, нийтэд ил тод болгоод байна.

Мэдээлэл ил болсноор томоохон группууд өөрийн охин компаниудаараа дамжуулан хэд хэдэн сангаас дэмжлэг авсан нь ил тод болж буй юм. Тэдгээрийн нэг нь М-Си-Эс групп. Эл групп арав гаруй салбарт үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй охин компанитай аж.

“М-Си-Эс”-ийн охин компаниуд:

Эрчим хүчний салбарт: М-Си-Эс Интернэйшнл ХХК, М-Си-Эс эрчим сүлжээ

Барилга, үл хөдлөх: М-Си-Эс проперти, М-Си-Эс эстэйтс ХХК, Юнисервис ХХК, Шангри Ла Улаанбаатар, Шангри Ла Сентер Улаанбаатар

Уул уурхай: Энержи Ресурс

Мэдээлэл харилцаа холбоо: Юнител, Ддиш

Өргөн хэрэглээ: Анунгоо ХХК, Вэллбий ХХК, Тотал Дистрибюшин ХХК , М-Си-Эс Кока-Кола ХХК

Бусад: М-Си-Эс Венчерс ХХК, Интермед эмнэлэг, М банк, Мэтагро ХХК, Скай Резорт ХХК, Топ Моторс ХХК


Эрүүл мэндийн даатгалын сангаас 2018-2022 оны хооронд нийт 5.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна.

Интермед эмнэлэг:

  • 2018 онд: 273,124,126
  • 2019 онд: 394,506,507
  • 2020 онд: 531,873,550
  • 2021 онд: 887,491,597
  • 2022 онд: 3,748,921,227

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас 2012-2022 онуудад нийт 11,379,200,000 төгрөг авчээ.

Юнител:

  • 2012 онд: 185 сая, 75.5 сая,
  • 2014 онд: 280 сая, 990 сая,
  • 2015 онд: 210 сая, 280 сая,
  • 2018 онд: 349 сая, 341 сая, 339,5 сая, 337 сая, 19 сая
  • 2019 онд: 1,2 тэрбум, 399 сая
  • 2020 онд: 2,8 тэрбум, 200 сая, 99 сая
  • 2021 онд: 889 сая, 390 сая
  • 2022 онд: 1,8 тэрбум, 167,2 сая

Ддиш:

  • 2009 онд: 382,540,000

нийт 155 мэдээлэл бүртгэгдсэний 20-ийг нь Юнител, нэгийг нь Ддиш ХХК эзэлж байна.

Дээрх хоёр сангаас гурван охин компаниар нийт 17,561,740,000 төгрөг авсан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *