УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Татварын өршөөлийн хуулийг дэмжиж болохгүй

591294977_1317284433776728_5854248215863441823_n

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ардчилсан намаас санаачлаад буй татварын өршөөлийн хуультай холбоотойгоор дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр “Татварын өршөөлийн хуулийг дэмжиж болохгүй. Эдийн засгийн алдаатай бодлогын үр дүнд ААН-үүд татвараа төлж чадахгүй байгаа шүү дээ. Хохирлыг нь барагдуулах асуудлаа яримаар байна” гэв.

About Author