Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ

Монгол Улсад НИЙГМИЙН АЖИЛТАН гэсэн мэргэжилтнийг бэлтгэж эхлээд 29 жил болж байна. Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн харъяа “Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв”-өөс санаачлан “Твин пикчерс”, НҮБ-ын Хүүхдийн сан, нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулиудын багш, төгсөгчдийн дэмжлэгтэйгээр “Нийгмийн ажил” мэргэжлийг сурталчлах, мэргэжлийн түүхийг баримтжуулах зорилгоор салбар бүрийн онцлогийг тусгасан 32 төрлийн контентийг 2025 онд бүтээлээ.
Видео контентийн нээлтийг 2025 оны есдүгээр сарын 18-ны өдөр НҮБ-ын Гэр өргөөнд хийжээ. Энэхүү нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, доктор О.Саранчулуун, НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Ян Му, Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын захирал, доктор Ч.Тамир, их дээд сургуулиудын нийгмийн ажлын хөтөлбөрийн багш, судлаач, төрийн болон төрийн бус байгууллагад ажилладаг нийгмийн ажилтнуудын төлөөлөл оролцсон юм.
“Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв” дээрх видео контентоос гадна 2024 онд нийгэмд далайцтай, эерэг өөрчлөлт авчрахын төлөө ажиллаж буй 14 нийгмийн ажилтныг танилцуулсан видео контент, энэ онд Нийгмийн ажлын бие даасан анхдагч хууль өргөн баригдах гэж буйтай холбоотой нийгмийн ажилтан, нийгмийн багш судлаачид санал бодлоо илэрхийлсэн “Нийгмийн ажилтны нээлттэй индэр” цуврал 18 видео контентийг англи хадмал орчуулгааар тус тус бүтээжээ.
Эдгээр видео танилцуулгуудыг нийгмийн олон салбарт ажиллаж буй нийгмийн ажилтнуудын хийж буй тууштай, эерэг өөрчлөлтүүдийг олон нийтэд таниулах, улмаар нийгмийн ажилтнуудын эрх зүйн байдлыг сайжруулах нөлөөллийн ажилд зориулагдсэн байна.
МУИС-ийн Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв 2025 онд бүтээсэн видео контентуудаа олон нийтийн хүртээл болгох зорилгоор Social Work in Mongolia You tube хуудсандаа байрлуулсан. Тэдгээр видеог дараах линкүүдээр орж үзнэ үү.
МУИС-ийн ШУС-ийн харъяа Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлсэн Нийгмийн ажлын нөлөөлөл төслийн хүрээнд хийсэн Нийгмийн ажилтны нээлттэй индэр хэлэлцүүлгийн бичлэгийн линк
| Д/д | Бичлэгийн нэр | Линк |
| 1 | МУБИСургуулийн Боловсрол судлалын сургуулийн нийгмийн ажлын хөтөлбөрийн 2001 оны анхы төгсөгч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө аж ажуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны удирдлагын албаны дарга Б.Оюун-Эрдэнэ | https://youtu.be/xDcpN6r_M10 |
| 2 | Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн нийгмийн ажлилтны хөтөлбөрийн 2011 оны төгсөгч Н.Эрдэнэчимэг | https://youtu.be/lg9RrUFRs4s |
| 3 | Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нийгмийн ажлын хөтөлбөрийг 2024 онд төгссөн, Нийгмийн хамгааллын тусгай төвийн нийгмийн ажилтан Н.Байгальзул | https://youtu.be/5vp1mv9nDeM |
| 4 | Монгол улсын их сургуулийн нийгмийн ажлын хөтөлбөрийн суралцагч хоёрдугаар түвшний суралцагч Э.Энхмаа | https://youtu.be/UEscFBndm7k |
| 5 | МУИС-ийн Нийгмийн ажил хөтөлбөрийн төгсөгч, Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар гэр бүлийн асуудал, залуучуудын асуудал эрхэлсэн мэргэжилтэн, Хүүхдийн эрхийн байцаагч П.Нинжбадгар | https://youtu.be/WEMEWoE1k4E |
| 6 | АШУҮИС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажлын хөтөлбөрийн төгсөгч, Сүхбаатар аймгийн Энхлэн-Ачтан өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан, биостатистикч, хүний их эмч Г.Энхзул | https://youtu.be/BTMQSbRSLcE |
| 7 | ШУТИС-ийн Нийгмийн ажлын хөтөлбөрийн төгсөгч, Төв аймгийн Зуунмод сумын 6-р багийн Засаг даргаар 8-н жил ажиллаад, одоо Төв аймгийн Засаг даргын орон тооны Зөвлөх Б.Отгонбаяр | https://youtu.be/d07unZvp3g4 |
| 8 | МУБИС-ийн Нийгмийн ажилтан-Сэтгэл зүйчийн хөтөлбөрийн төгсөгч, Говь-Алтай аймгийн Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлийн дэд тэргүүн, Монголын хүүхдийн байгууллагын ажилтнуудын холбоо, ГАА салбарын тэргүүн Я.Нарангэрэл | https://youtu.be/F5_nVhcGhuQ |
| 9 | МУИС-ийн Нийгмийн ажлын хөтөлбөрийн төгсөгч, Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал | https://youtu.be/rl9RUbYWVog |
| 10 | 2025 оны 3 сарын 18-ны өдрийн нээлттэй индэрийн тойм | https://youtu.be/Q5X9wz5Dhuc |
| 11 | 2025 оны 5 сарын 5-ны өдрийн нээлттэй индрийн тойм | https://youtu.be/AR4HU3XbT5E |
| 12 | МУБИС-ийн Нийгмийн ажлын арга зүй тэнхимийн эрхлэгч , доктор, дэд профессор Т.Цэндсүрэн | https://youtu.be/-JY2yTwwv6M |
| 13 | ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн Нийгмийн ажлын хөтөлбөрийн ахлах багш, доктор Т.Оюунбилэг | https://youtu.be/82rJQLxz87g |
| 14 | МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Социологи,нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, дэд профессор, доктор Г.Түмэннаст | https://youtu.be/UU5VplkxGEg |
| 15 | АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор М.Сугармаа | https://youtu.be/IUJADszJR20 |
| 16 | Нийгмийн ажлын багш сургагчдын холбооны тэргүүн, МУБИС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимийн ахлах багш Х.Өлзийтунгалаг | https://youtu.be/LXb1f8nV4Fw |
| 17 | НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн, нийгмийн ажлын магистр, эрх зүйч Д.Амараа | https://youtu.be/Ty6HT1ubXOA |
| 18 | МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн харъяа Нийгмийн ажлын инновац, туршилт судалгааны төвийн захирал, Социологи,нийгмийн ажлын тэнхимийн дэд профессор, доктор А.Батхишиг | https://youtu.be/Zy6c2IfTBIg |
| 19 | Нийгэм, Хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн Нийгмийн ажлын хөтөлбөрийн ахлах багш, Монголын мэргэжлийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн, доктор Н.Нямдорж | https://youtu.be/97N7WUyRm1A |
| 20 | МУБИС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимийн ахлах багш М.Нямдорж | https://youtu.be/X0AiaZrSCUo |
| 21 | АШҮУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эрүүл мэндийн нийгмийн ажил_ нийгмийн ухааны тэнхим багш, нийгмийн эрүүл мэнд, сэтгэл судлалын магистр Х.Нансалмаа /ЭМНА-ийн хөтөлбөрийн анхны төгсөгч/ | https://youtu.be/rlYjriv09tc |